Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх "Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах хэрэглэгдэхүүнүүдийг шийдвэрлэн өглөө.
Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сурагчдын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэхэд нэн хэрэгцээтэй ширээ сандал, зурагт, notebook, проектор, үндэсний хөгжмийн зэмсэг, хүүхдийн эко тоглоом, тоос сорогч, хивсэнцэр, цагаан хэрэглэл, аяга таваг зэрэг шаардлагатай эд зүйлсийг 59, 130 дугаар сургуулийн захирал, 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэн өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл