Хан-Уул эко дүүргийн зуслан, ногоон бүсийн 2,020,562 мкв талбайд их цэвэрлэгээ хийж 256 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ


 

 

Хан-Уул эко дүүргийн зуслан, ногоон бүсийн 2,020,562 мкв талбайд их цэвэрлэгээ хийж 256 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

 

Хан- Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих "Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд "Хоггүй Хан-Уул 2021” аян дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилж байна.

"Хоггүй Хан-Уул 2021” аяны хүрээнд 5 дугаар сарын 29-ний өдөр буюу Бямба гарагт дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ Туул гол болон дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийгдэнэ.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, эмнэлэг, СӨХ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчин, албан хаагчид хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул гол болон дунд гол, Түргэний гол дагуу их цэвэрлэгээ хийж, 256 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон Эко дүүргийн 29 цэцэрлэг 18 сургуулийн 1760 ажилчид, СӨХ-ын 630 оршин суугчид нийт 2390 хүнд талархал илэрхийлж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.