Тэртээ 1978 онд Хөгжмийн зохиолч Л.Балхжавын аялгууг нь бичиж, Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдорж шүлгийг нь зохиосон "Амин нутаг" дууг МУАЖ Д.Самбуу анхлан дуулж байсан гэдэг. Камертон хамтлаг 90-ээд оны сүүлээр дуулж хүн бүхний мэддэг хит дуу болж байжээ. Өнгөрөгч 2021 онд энэхүү дууг МУАЖ Д.Самбуугийн охин Дуучин СТА С.Нинжин шинэчлэн дуулж дүрсжүүлсэн байдаг.
Өнөөдөр буюу 2022-03-12 өдөр Булган аймагт болсон нэгэн тоглолтонд Булган аймгийн Соёл урлагийн газрын удирдах албан тушаалтан гэх нэгэн эмэгтэй залуу дуучны дуулсан дуун дээр "ам барьж" түүнийг дуурайн дуулсан шууд бичлэг LIVE цахим орчин цацагджээ. Булган аймаг анхдагчдаараа бүхий л зүйлд манлайлдаг. Энэ удаад ч анхдагч байр сууриа алдсангүй.
СТА С.Нинжингийн дуулсан АМИН НУТАГ https://youtu.be/2mBVSqzbrtY

Сэтгэгдэл