Ам.долларын ханш чангарсан нь орлогод сөргөөр нөлөөлөхөөр байгаагаас "Microsoft” компани санхүүгийн жилийн IV улирлын ашгийн төсөөллөө буурууллаа.
Түүнчлэн инфляц эрчимжиж, эдийн засгийн бодлого чангарч байгаа нь технологийн салбарт хүндхэн тусахаар байгааг тус компани тодотгож байна.
Валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалан IV улиралд боломжит орлого нь 460 сая ам.доллароор буурч, борлуулалтын орлого нь 51.9 тэрбум ам.доллар хүртэл буурна гэж "Microsoft” тооцоолжээ.
Дээрх мэдэгдлийн дараа тус компанийн нэгж хувьцааны ханш 1.8 хувиар буурсан байна. АНУ-ын технологийн компаниуд зонхилдог "S&P 500 Index” он гарсаар 14 хувиар унаад байгаа аж.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv
Сэтгэгдэл