АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан статистикаас харахад 7-р сарын 21-ний байдлаар, АНУ-д Ковид-19-ийн халдварын тохиолдол нийт 90 сая 13.4 мянга бүртгэгдэж, нас барсан хүний нийт тоо 1 сая 25.6 мянгад хүрч, эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна.
Батлагдсан 90 сая тохиолдол гэдэг нь 3.6 Америк хүн тутмын нэг нь халдвар авлаа гэсэн үг юм. Гэртээ шинжилгээ хийсэн эсвэл огт шинжилгээ хийгээгүй хүмүүс олон байгаа учраас АНУ даяар батлагдсан тохиолдлын бодит тоог дутуу үнэлсэн магадлалтай хэмээн тус улсын судлаачид болон хэвлэлийнхэн үзэж байна.
Энэ оны эхнээс АНУ-д 6 сая гаруй хүүхэд Ковид-19-ийн халдвар авч, 250 мянга гаруй хүүхэд цар тахлын улмаас асран хамгаалагчаа алдаж, "Цар тахлын үеийн өнчин хүүхдүүд" олноор бий боллоо. Ирэх жилүүдэд энэ үеийн хүүхдүүд сэтгэл зүйн ноцтой хямралд өртөх эрсдэл их юм.
АНУ цар тахлын эхний үед үр дагаврыг нь дутуу үнэлж, дараа нь хоёр нам хоорондоо санал зөрөлдөөнтэй байсан ба холбооны Засгийн Газар болон дийлэнх муж улсууд цар тахлын эсрэг ямар ч үр дүнтэй арга хэмжээ аваагүй юм.
Энэ оны 3-р сард АНУ-ын Засгийн газрын төсвийг баталж, цар тахлын эсрэг тэмцэх зардлаас 15.6 тэрбум ам.долларыг хасан, харин Украинд 13.6 ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай сэтгүүлчдийн асуултанд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Нанси Пелоси: "Украинчууд амиа алдаж байна” гэхэд нь "Америкчууд Ковид-19-ээр амиа алдаж байна” гэж сэтгүүлч хариулж байв.
АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи: " АНУ-ын цар тахал одоохондоо дуусаагүй байгаа бөгөөд тахлын шинэ давалгаа энэ намар дээд цэгтээ хүрч магадгүй" хэмээн анхааруулж байна.
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/131685
Сэтгэгдэл