Хятад, БНСУ-ын худалдаа 360 тэрбум ам.доллар давжээ


Хятад, БНСУ-ын худалдаа 360 тэрбум ам.доллар давжээ

 

Энэ оны эхний хагас жилд Хятад, БНСУ-ын худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 9.4%-иар нэмэгдсэн байна. 7-р сарын 21-нд болсон БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч: "Бид худалдааны чухал түншийн хувьд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээг хэрэгжүүлэн , Хятад БНСУ-ын эдийн засаг худалдааны харилцаа шинэ шатанд гаргахын төлөө ажиллаж байна." гэв.
 
2021 онд Хятад, БНСУ-ын хоёр талт худалдаа 360 тэрбум ам.доллараас давж, дипломат харилцаа тогтоож байсан онтой харьцуулбал  72 дахин нэмэгджээ. Энэ оны эхээр “Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ” хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэх боломж гарчээ. Энэ оны эхний хагас жилд хоёр талт худалдааны хэмжээ 184 тэрбум 250 сая ам.долларт хүрч, 2021 оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байгаа үед Хятад, БНСУ-ын худалдаа маш хурдан өсөж буй нь хоёр орны эдийн засаг маш их харилцан хамааралтайг харууллаа гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.