Төрийн мэдлийн том өмч болох "Дипломат 95 цогцолбор”-ыг "оршин суугчидад” нь хувьчилах болсон тухай манай сайт мэдээлж байсан. Өнгөрсөн 3-р сараас АСЕМ-ийг сурвалжилах 1000 сэтгүүлч байрлууна гэх нэрээр түрээсийн дүүргэлт нь 100 хуввьтай байсан, төрд ихээхэн орлого оруулдаг энэ обьектын бүх түрээслэгчдийг хөөн гаргасан. Гэвч яриад байсан мянган сэтгүүлч нь байрлаагүй агаад хоосон байранд хий үзэгдэл шиг оршин суугчид гарган Засгийн газрыг хуураад хувьчлах шийдвэр гаргуулсан. Харин өдгөө хувьчлалын дараа ГХЯ болон ДБҮААГ нь "оршин суугчид” ийн гаргаж авчээ. Яамны дарга нарын ихэнхи нь 2-5 байртай гэдэг. Олон байртай хүмүүсд ахин төрөөс үнэгүй байр өгөх нь "эвгүй” тул 5-аас дээш жил ажилласанд нь өгнө гэсэн журам гаргасан. Гэтэл яаманд ажиллаад 3-8 сар болж байгаа "оршин суугч” олон байгаа тул ахин хуралдаад өдгөө хувьдаа хэдэн байртай гэдгээс нь үл хамааран 1990-ээд оны үеийн орон сууцны хувьчлалаар байр авч байгаагүй хүмүүсд өгөхөөр "шийдсэн” аж. Одоогийн дарга нар нь тэр үед аав ээжийнхээ гэрт амьдарч байсан нь мэдээж. Ийм ухаалаг аргаар олон байртай дарга нар Дипломат 95-аас одоогийн зах зээлийн үнэлгээгээр 120-150 сая төгрөг хүрэх байрыг ямар ч үнэ төлбөргүйгээр авахаар болж байна. Харин 20 байр авсан ДБҮААГ-д байрыг ингэж хувиарласан байна. Энд нэр төдий 2-3 тогооч цэвэрлэгч нарт өгөөд ихэнхи байрыг нь захиргааны ажилтан, даргын жолооч нар авсан гэнэ. Тэдний ажилласан жилийг нь үзэхэд дунджаар 3-8 сар л болсон байдаг. Гэтэл хэдхэн сар ажилласан хүмүүсд үнэгүй байр дээрээс нь гадаад томилолт өгч байгаа нь дэндүү шудрага бус хэмээн 10-20 жил ажиллааад юу ч үгүй хоцорсон жолооч нар нь бухимдаж байна. Мөн удирдлагуудаа жолооч нарынхаа нэр дээр байр авсан хэмээн хардацгааж байгаа аж.
“Дип-95” цогцолбороос ГХЯ, ДБҮААГ-ын сайд дарга нарын “баг” ингэж байр авчээ
ДБҮААГ Орон сууц эзэмшигчдийн нэрсийн жагсаалт
д/д нэрс Албан тушаал Ажилласан жил
61 Дашдаваагийн Эрдэнэсувд Санхүүгийн дарга Байр 1 1994 оноос
62 Цэрэндондогийн Энхтуул Боловсон хүчин Байр 1 2005 оноос
63 Зундуйн Мөнгөнтуул Бичиг хэрэг Байр 1 2007 оноос
64 Чулуунбаатарын Батсүх тогооч Байр 1 / нүдээ олсон /
65 Цэцгээгийн Энхцогт Дэд дарга Сүхбалтын жолооч Байр1
66 Чинбат Баттөрийн садан гэх Байр1+томилолт 3 сар
67 Цогны Баасанжаргал Баттөрийн жолооч гэх Байр 1 9 сар
68 Батаагийн Бадрах менежер Байр 1 9 сар
69 Жамъянгаравын Бямбацолмон Сангийн сайд асан
Болорын жолооч Байр 1 +томилолт
70 Болдын Эрдэнэдаваа Гадаадад байгаа,
Даргын найз гэх Байр 1
71 Бат-Очирын Батбаатар Бадрахын жолооч Байр 1+томилолт
72 Сайнаагийн Өнөржаргал Гадаадад байгаа Байр 1+гадаадад томилолтоо сунгасан
73 Захааны Амгаланбаяр ТНБ Д.Ганхуягын садан гэх Байр 1 Шууд томилогдсон
74 Баянсангийн Энхбаяр Болор сайдын
эхнэрийн дүү гэх Байр 1 Шууд томилогдсон
75 Дүгэрсүрэнгийн Баатарсүрэн Байр 1 2008 оноос
76 Хайнжамцын Алтантуяа Гадаад байгаа Байр 1
77 Батболдын Сүрэндорж ТНБД Ганхуягын жолооч Байр+томилолт 9 сар
78 Даваасүрэнгийн Ганбат Заямандахын жолооч Байр+томиололт 2013 оноос
79 Буджавын Амарбаясгалан цэвэрлэгч /нүдээ олсон/
80 Дашзэвэгийн Энхтуяа Өндөр настан /нүдээ олсон/
Үүнээс гадна сайд асан Д.Пүрэвсүрэнгийн гурван ч жолооч нэг жил хүрэхгүй хугацаатай ажиллаад гадаад томилолт аван явцгаажээ. Жолооч нар тэднийг сайдын хамаатангууд гэж хардацгаасан. Батмандах нь Туркэд, Алтайбаатар нь Кувейтэд гэх мэтээр явсан. Ийнхүү төрд жилдээ хоёр сая орчим долларын түрээсийн орлого оруулдаг том цогцолбор яамныхны гараар ороод дуусах гэж байгааг анхааралдаа авахыг шинэ сайд Ц.Мөнх-Оргилоос шаардаж байна.
НУУЦ.мн
Сэтгэгдэл