Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.

Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.

Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж "Таван Богд" группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, "Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна" гэсэн юм.
Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшах бөгөөд 58 мянган ажлын байр шинээр бий болж, бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.
Засгийн газрын хуралдаанаар /2022.08.10/ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан юм.





Сэтгэгдэл