МЕС судалгааны байгууллагаас үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн судалгааг олон нийтийн дунд явуулж, сар бүр танилцуулдаг. Энэ удаагийн судалгаанд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнийг хамруулжээ. Ингэхдээ үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчийн судалгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн хэвээр байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын үнэлгээ буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл