АНУ-ын патент, барааны тэмдгийн газартай хамтран ажиллана


 

АНУ-ын патент, барааны тэмдгийн газартай хамтран ажиллана

 

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Монгол Улсын асуудал хариуцсан зөвлөх Тимоти Браунингтай 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сүүлийн үед оюуны өмчийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцов. Улмаар талууд Оюуны өмчийн газрын албан хаагчдыг сургах, оюуны өмчийн чиглэлээр хамтарсан хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, маргаан шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тогтож, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохирлоо.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.