Европын Холбоо байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоох талаар хэлэлцэнэ


Европын Холбоо байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоох талаар хэлэлцэнэ

 

Европын Холбоо байгалийн хийн жишиг үнэ, үнийн дээд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэхээр байна.

Засварын ажил дууссан ч "Gazprom” компани "Nord Stream” хийн хоолойн нийлүүлэлтийг сэргээгээгүй. Ингэснээр эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах чиглэлд шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа аж. Баасан гарагт Европын Холбооны гишүүн орнуудын Сайд нар эрчим хүчний зах зээлд яаралтай интервенц хийх төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Мөн Европын Комисс нийлүүлэлтийн доголдол, үнийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд Нидерландын "TTF” биржийн үнийг Азийн "JKM” (Japan Korea Marker) жишиг үнэтэй уялдуулахаар судалж байгаа аж.

Б.Бат-Очир

Bloombergtv.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.