Хог дээрээс хагас сая евро олов


Польшийн Колобжег хотын хогийн цэгийн ажилчид тоос сорогч болон хөгжмийн өсгөгчөөс хагас сая гаруй евро олжээ. Шударга ажилчид олсон мөнгөө цагдаагийн газарт хүргэж өгсөн байна.

Удалгүй эзэн нь ч олдсон аж. Хайнга нь дэндсэн эр эд зүйлсээ хаясныхаа дараахан "ухаан орж” цагдаа нараас тусламж эржээ. 

Мань эр эд зүйлсээ яг таг хэлснээс гадна, хог дээр гаргаж хаясан өдөр, цагаа тодорхой хэлсэн нь цагдаагийн ажилтнуудын эргэлзээг тайлсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.