Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн дэвшүүлсэн бусдын бүтээлээс хуулах (плагиаризм)-г таслан зогсоох санаачилгыг дэмжиж уриалга гаргажээ.
Уриалгад БШУЯ, ШУА, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран плагиаризмын шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна.
Энэхүү ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын санаачлан эхлүүлээд буй монгол хэлээр туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн санг ойрын хугацаанд улсын хэмжээний нэгдсэн сан болгон хөгжүүлэх, эрдмийн бүтээлийг хуулсан эсэхийг шалгадаг системийг бүтээх, энэ чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх санаачилгатай ажиллахыг Монгол Улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, нийт эрдэмтэн судлаачдадаа хандан уриаллаа.
Сэтгэгдэл