Ажилдаа ялархсан нотариатчид ажилгүй боллоо


Ажилдаа ялархсан нотариатчид ажилгүй боллоо

 

Хүлээсэн үүрэг, ажилдаа ялархсан нотариатчид ажилгүй боллоо. Дуртай цагтаа ажиллаад дургүйгээ хүрэхээр үзэгдэхээ больчихдогоос эхлүүлээд хүнтэй ч харьцаж чаддаггүй хэдэн нотариатчдийг иргэд жигшиж гүйцээд байлаа. Яарсан хүн яваад ороход "Энэ надаад батлуулахгүй өөр хаана очих вэ дээ” гэсэн янзтай ханддагт нь иргэд л дургүйцлээ илэрхийлдэг байв. Өмнө нь хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байсан хүний асуусанд хэг ёг гэж байдаг нотариатчид ашгүй ажилгүй боллоо.

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдаас нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог. Ингэхдээ тухайн мэргэшлийн шалгалтад тэнцсэн, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, нотариатын үйлдэл хийх ажлын байртай иргэнд нотариатын зөвшөөрөл олгоно гэж тусгажээ.

 

Уг нь төрөөс олгох бичиг баримтыг нотариат гэрчлэх тухай ойлголтыг 2011 оны Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар халсан. Гэтэл төрийн албан хаагч нар тодорхойлолт шалгах тухай мэдэгдэхүүнээс багатайгаас одоог хүртэл нотариатчдийг ажиллуулж байв.

 

Тэгвэл өчигдрөөс яндаганасан хэдэн нотариатч ажилгүй боллоо. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас "И-Монголиа” системээр дамжуулан авах 74 лавлагаа, тодорхойлолтод нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсон шийдвэр гарсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдсэн. Хууль зүйн салбарт ужгирч, хүнтэй зөв харилцаж ч чадахгүй ямбатай, ажилдаа ялархсан нотариатчид ашгүй ажилгүй боллоо.

https://ergelt.mn/news/44/single/25367

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.