С.Эрдэнэ даргатай АН-ынхан өнгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр С.Эрдэнийг шүүмжилж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Одоо МАН-ын тоглоомын төслийн тоглогчид байх аа болио, хангалттай. Өнөөдрөөс АН-ын Үндэсний бодлогын хороо асуудлыг гартаа авсан. Энэ АН-ын нэр, тамгыг яаж үнэд хүргээд зарчих вэ гэдгийг хүлээж суухаа болио. Энийг дэмжиж суухаа болих хэрэгтэй. Юу вэ, С.Эрдэнэ энэ Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн дунд ороод суу. Юун ганцаараа индер дээр суудал засаад суучихсан байгаа юм. Хурал руу ороод гишүүдийнхээ дунд ороод суучих нүүргүй л байна шүү дээ. Бүгд харж байгаа шүү дээ, одоо болсон. Дотроо ороод нэр нүүрээ харуулаад ярь" хэмээлээ.
Сэтгэгдэл