79 дүгээр сургуулийн сурагчид сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, гэр сургууль хоёрын хооронд явах зам харанхуй байгаа учраас гэрэлтүүлэг шинээр тавих, 92 дугаар сургуулийн сурагчид эмчтэй болох, стандартын явган хүний зам сургуулийн орчинд хийх, гэрэлтүүлэг авто замын ажил хийх шаардлагатай байгааг хэллээ. Харин Баянзүрх цогцолбор сургуулийн сурагчид спортын заалыг шинэчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна сургуулийн сэтгэлзүйч хүүхэд бүртэй ажилладаг эсэх, сургуулийн орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх асуудал гардаг уу? зэрэг олон асуудлын хүрээнд сурагчидтай нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариуллаа.
Дүүрэг орон нутагт хийгдэх ажилд хүүхдүүдийн саналыг авах, сургуулийн орчинд хийгдэх шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уулзалт зохион байгуулж байгаад сурагчид талархалтай хандаж, цаашид ч тогтмол зохион байгуулахыг хүссэн юм. Харин сурагчдаас өгч байгаа санал хүсэлт бүрийн хүлээн авч шийдвэрлэж ажиллана гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл