Хичээлийн дараа ангид хүчээр үлдээсэн багшаа цагдаа дуудаж баривчлуулжээ


Daily Mail-д бичсэнээр Германы Нойс хотын дунд сургуулийн сурагчид хөгжмийн багшаа цагдаад баривчлуулжээ. Шүүх ч мөн адил багшийг буруутай хэмээн үзэж 750 еврогоор торгосноос гадна өсвөр насныхантай харилцах сургалтанд суухыг үүрэг болгосон байна. Хөгжмийн багш 50 настай Филипп Парусель хичээл дээр нь үймүүлсэн хэсэг сурагчдыг хонх дуугарсаны дараа ангидаа үлдээжээ. Өөрөө гитараа барин хаалга таглаж суугаад хөгжмийн зохиолч Поганины тухай эссе бичихийг үүрэгдсэн байна. Харин сурагчдын нэг нь цагдаа руу залган багш нь тэднийг хичээл тарсаны дараа хүсэл зоригийх нь эсрэг ангид нь албадан үлдээгээд хүчээр саатуулан хорьж байгаа тухай дуудлага өгчээ. Цагдаа тэр дороо ирж багшийг баривчлан хэсэг руугаа авч явжээ. Шүүх хөгжмийн багшийг хүүхдийн хүсэл зоригийн эсрэг албадан тулгалт хийсэн гэж буруутгасан байна.

 
НУУЦ.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.