Роберто Салвалаио Монголд


Монгол Улсад Итали улсаас суух Элчин сайдын яам нээгдэж байгаатай холбогдуулан "Italia” сонгодог дууны үдшийг ирэх гуравдугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ. Дэлхийн урлагийн төв амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл, түүний салшгүй нэгэн хэсэг болж хөгжиж ирсэн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шил-дэг уран бүтээлээс бүрдсэн гайхалтай тансаг тоглолтыг анх удаа албан ёсны зохиогчийн бүрэн эрхтэйгээр толилуулахаар болжээ.

Тог лол тод Италийн Ве нец хотын дуурь болон сим фони найрал хөгжмийн нэрт удирдаач Роберто Салвалаио уригдан ирж оролцохоор болжээ. Даш-рамд дуулгахад, энэхүү тоглолтод ирсэн азтай нэг үзэгчийг ОХУ-ын Москва хотод ирэх гуравдугаар сард болох ИталийнXX зууны алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн урлагийн тайзнаа гарсны 60 жилийн ойд зориулсан 200 хөгжимчний бүрэлдэхүүнтэй түүхэн том хэмжээний симфони оркестрын аялан тоглолтын тусгай хос урилгаар шагнах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.