Зорилтот бүлгийн иргэдэд хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа


 

 

Зорилтот бүлгийн иргэдэд хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” батлагдсан. Дүүргийн Засаг даргын баталсан "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”- ий хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн, архивын хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалтай хамтран 2, 3 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд Гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэлд байгаа хүүхдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг холбогдох мэргэжилтэнгүүд тус тус өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүй, архивын хэлтэс



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.