Дэлхий даяар төв банкууд инфляцийг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй буюу илүү өндөр өртөгтэй болж буй юм. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан шинэ бонд.
Засгийн газар 2023, 2024 онд хугацаа нь дуусах "Гэрэгэ”, "Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх таван жилийн хугацаатай 450 сая ам.долларын бонд гаргаад буй. Тус бондын үнийн хувьд 98.812 ам.доллараар тогтоосон бол хүү нь 8.95 хувьтай байхаар, өөрөөр хэлбэл "Чингис” бондынхоос бараг хоёр дахин өндөр тогтжээ. Энэхүү бондын хугацаа 2028 оны нэгдүгээр сарын 19-нд дуусна.
Уг нь "Хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй” гэж УИХ-аас гаргасан дунд хугацааны гэрээтэйгээр Засгийн газар үүрэг авсны хүрээнд 2024 он дуустал ажиллана" гэж мэдэгдсэн. Дээрх өндөр хүүтэй бондыг гаргаснаар гүйцэтгэх засаглалын ам, ажил зөрөв.
Сэтгэгдэл