Нислэгийн үеэр WiFi ашиглах нь ихэвчлэн боломжгүй эсвэл үнэтэй байдаг тул бидний олонх нь нислэгийн үеэр утсаа ашиглалгүйгээр, кино үзэх гэх мэт өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Үүлэн доторх амьдралд буюу нислэгийн үеэр цахим шуудан, хурлын дуудлагаас ангид байдаг боловч технологийн дэвшил нь энэ үеийг ардаа үлдээхээр санаархаж байна. Ирэх сарын 1-нээс "Delta Air Lines” дотоодын ихэнх нислэгүүддээ үнэгүй бөгөөд хурдан WiFi-г санал болгож эхлэх бөгөөд энэ нь нислэгийн интернетийг сайжруулах эрэл хайгуулын бас нэгэн чухал үе юм. Мөн Европын холбоо гишүүн орнуудад 2023 оны зургаадугаар сараас онгоцонд 5G давтамжийн ашиглахыг зөвшөөрсөн.
"Delta” нь 2024 оны эцэс гэхэд Wi-Fi үйлчилгээгээ мэдэгдэхүйц өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
https://www.yahoo.com/lifestyle/age-unplugging-planes-over-193702514.html
Сэтгэгдэл