"Өргөө" амаржихын удирдлагаар Ж.Энхцэцэгийг томилох санал тавьжээ


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг албан тушаалд нь эргүүлэн тавих санал тавьсан талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд ЗГХЭГ-аас "Өргөө" амаржих газартай холбоотойгоор шалгалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Шийдвэрийг хараахан олон нийтэд танилцуулаагүй байгаа билээ. 

Эргэн сануулахад, Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан, эмч ажилчдыг шалтгаангүй ажлаас халсан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ажлаас халах тушаал гаргасан байдаг. 

Бид энэ талаарх мэдээллийг захирал асан Ж.Энхцэцэгээс тодруулахад "Уулзсан нь үнэн. Гэхдээ шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.