Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталж хаалтаа хийсэн. Ирэх хаврын чуулган хүртэл гишүүд тойрог тойрогтоо ажилласан парламентаар хэлэлцэж баталсан хуулиа сонгогчдод танилцуулах үүрэг хүлээдэг.
Иймээс чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд гишүүд тойрог тойрогтоо ажиллаж байна. Гэвч гишүүдийн тойрогтоо ажиллах хууль танилцуулах ажил, хэн ямар бэлэг тараах вэ аян болон өрнөж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон А.Адъяасүрэн гишүүн гишүүдээс хамгийн нүнжигтэй бэлэг тараасан түшэээгээр тодроод байна. Түүний хувьд тойргийнхондоо хивс набор, цагаан архитай очжээ. Харин бусад гишүүдийн хувьд тойргийнхондоо ихэвчлэн туулай жилийн цаг тооны бичиг, цай, өөрийн ном, хатуу чихэртэй, архитай очиж байгаа юм.
Эдгээрээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Баянгол дүүргээс сонгогдсон Оргилын гэгдэг Ж.Ганбаатар гишүүний бэлэг байв. Ж.Ганбаатар гишүүний хувьд бизнесийн салбараас УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд болтлоо дэвшсэн нэгэн. Гэтэл Ж.Ганбаатар сайдын сонгогчдодоо барьж байгаа бэлэг, тэднийг гонсойлгов.
Эрхэм сайдын бэлгийн багцад ногоон цай, жимсний нухаш, сүү өөрийн сэтгүүл багтсан. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнүүдийн хугацаа сарын дараа дуусах огноотой байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Ганбаатар гишүүний Оргил сүлжээ дэлгүүрийнхээ хугацаа нь дуусах дөхсөн бараануудаа ахмад настнуудад шахаж байна гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд тархлаа.
П.ГОО
http://www.shuud.mn/a/547032
Сэтгэгдэл