Бусдын гар утсыг дээрэмдэж, интернэт банк ашиглан данснаас нь их хэмжээний мөнгө шилжүүлж авсан этгээдүүдийг баривчиллаа.
Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй гар утсыг маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18.500.000 төгрөгийг авсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилсан байна.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэж, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл