Б.Мөнхбаатар: 300 гаруй геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон


 

 

Б.Мөнхбаатар: 300 гаруй геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

- Газрын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Мөн Геодези, зураг зүйн тухай хуулийг Засгийн газраар өргөн барьж байна. Энэ хууль 1997 онд батлагдаж, 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Одоог 3 бүлэг 15 зүйлтэй. Шинэчилсэн найруулгаар 6 бүлэг 34 заалт болж нарийвчилж тусгасан. Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь байдаг. Геодезийн судалгаан дээр тулгуурлаж хот суурин газрын төлөвлөлт явагддаг.


Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 300 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Барилга байшин баригдахын хэрээр тал хувь нь устаж үгүй болсон. Энэ цэг тэмдэг байхгүй болж байгаа нь маш хор хөнөөлтэй. Тухайлбал, ус зайлуулах хоолой авто зам болоод хувирсан байх жишээтэй. Геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь чухал. Иймд тогтолцоог нарийн болгож, мэдээллийн санг нэг болгох хуулийн төслийг өргөн барьж байна.


Энэ салбарын мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж хоёр ангилаад иргэн аж ахуй нэгж ашиглах боломжийг гаргаж өгнө. Тусгайлсан мэдээлэл нь илүү нууцад хамарна гэсэн үг.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.