Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар сургуулийн спорт заал түрээсэлсэн 11.4 сая төгрөгийг хувьдаа зарцуулжээ


Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар сургуулийн спорт заал түрээсэлсэн 11.4 сая төгрөгийг хувьдаа зарцуулжээ

 

Улсын тэргүүний лаборатори Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар нь сургуулийн спорт заалыг түрээсэлж олсон төлбөрийг хувьцаа захиран зарцуулах түүнчлэн тэнд архидан, согтуурдаг гэх мэдээлэл байна. Уг асуудлыг ажилчид нь мэдэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд гомдол мэдүүлж, улмаар яамны зүгээс 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Зөрчил давтан гаргахгүй байх, ажилтнуудад арга хэмжээ авсан” байна.

 

 

 

 

 

 

Тодруулбал Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар нь 2020.09.17-ны өдрөөс 2022.06.30 хүртэл хугацаанд спорт заалыг хувь хүн болон албан байгууллагуудад нэг цагийн 60.000-80.000 төгрөгөөр, усан бассейныг нэг хүүхдэд 10 цагийн 80 мянган төгрөгөөр хөлсөлж өдрийн сая орчим төгрөгийг түрээслэн олж байсан ч гэрээгүй, орлогыг бэлнээр авч, зарцуулалтыг зарлагын падаангүй захирал нягтлангийн зөвшөөрөлгүй /цохолт байхгүй/ хувь хүний дансаар оруулж, зарцуулж байжээ. Зөвхөн 2022.06.30-ны өдреес хойших орлого сургуулийн нэмэлт дансанд орсон гэх. Тус мөнгөө менежер, нярав, нягтлан, нийгмийн ажилтан, усанд сэлэлтийн багш, зохион байгуулагч, нарийн бичиг, манаачийн дансаар болон бэлнээр авч хувьдаа завшдаг байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал:

  • Иргэн ААН-тэй байгуулсан гэрээ хийгээгүй.
  • Заал түрээслүүлэх заалны 1 цагийн хөлсийг 60.000 төгрөг буюу өмнөх жишгээр түрээсэлсэн. Заал түрээслүүлэх орлогын зарцуулах журам / ямар хурлаар хэлэлцсэн захирлын тушаал шийдвэрээр батлагдсан эсэх тодорхойгүй/
  • Орлого, зарцуулалтын тайлагналтгүй,
  • Хариуцагч С. Доржпүрэвийн гаргаж өгсөн 2020 оны 9-р сарын 17-оос 2022 оны 6-р сарын 30 хүртэлх хугацааны тайлан байгаагаас үүнээс хойших мөнгө сургуулийн нэмэлт дансанд орж байгаа гэсэн тайлбарыг хийжээ.
  • С. Доржпүрэвт заал хариуцах заалны орлогыг захиран зарцуулах эрх олгосон, хариуцуулсан тушаал шийдвэргүйгээр бүртгэлээр тавих хяналтгүй урсгалаар явж ирсэн.
  • Сургуулийн нэмэлт дансанд заалны орлого 2021 оны 12-р сарын 21-нд БОАЖЯ-аас 400 000 төгрөг, 2022 оны 3 сарын 22 нд сургууль өөрөө 640000 төгрөг, 2022 оны 09 сарын 16 нд ХААН Банк андууд тооцооны төвөөс 1500 000 төгрөг, 2022 оны 09 сарын 24нд ХААН Банк андууд тооцооны төвөөс 500 000 төгрөг, 2022 оны 11 сарын 28нд ХААН Банк андууд тооцооны төвөөс 1360000 төгрөг тус тус орсон байна.
Ц.Баярбаатарын УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хүн гэгддэг бөгөөд коронавирусийн халдварын үед сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэх мэдээлэл ч мөн байдаг аж.
 
 
https://ivoice.mn/?p=63746&fbclid=IwAR1F61KPjTPZbOGEPy5HEgbq8_ywmonmh7O2FbWk0bGvwSR48q1OV7_KWx0

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.