5 тэрбумын эзнийг хөнөөх санал гаргасан этгээдийг ЗАРЛАЛАА


5 тэрбумын эзнийг хөнөөх санал гаргасан этгээдийг ЗАРЛАЛАА

 

БНСУ-ын Сөүл хотод 48 настай эмгэтэйг хулгайлж, амь насыг нь бүрэлгэсэн  хэрэг гарсан. Цагдаа нар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 3 сэжигтнийг саатуулаад байгаа бөгөөд сэжигтэн И Кён Ү уг хэргийг санаачилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

И Кён Ү хэргийн гол захиалагч нь Ёо болон түүнийг гэргий Хван хэмээн мэдүүлж байсан. Гэсэн ч шалгалтын явцад сэжигтэн И Кён Ү хохирогчийг хөнөөх саналыг анх гаргасан болох нь тогтоогджээ.

Гол захиалагч хэмээн нэрлэгдээд байсан Ёо, Хван болон И Кён Ү нар нь хохирогчтой криптовалютийн маргаантай байсан. Ёо болон Хван нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд И Кён Ү тэдэнд хохирогчийг хөнөөх санал тавьсан хэмээн цагдаа нар мэдээллээ. 

Ёо болон Хван нар И Кён Үгийн саналыг хүлээн зөвшөөрч түүнд 70 сая вон төлжээ. Сэжигтэн И Кён Ү хийсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн бол Ёо болон Хван нар уг хэргийг эрс няцаасаар байгаа гэнэ. 

Хохирогчийн криптовалютийг хулгайлах сэдэлтэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн тухай цагдаа нар мэдэгдээд байгаа бөгөөд хохирогч болон сэжигтэн Ёо, И, Хван нар 2021 онд криптовалютийн хөрөнгө оруулалттай холбоотой эрүүгийн хэрэгт хамтдаа шалгагдаж байжээ. Тухайн үед сэжигтэн И болон Ёо, Хван нар тохиролцсон бол хохирогч болон гэр бүлийн хос болох Ёо, Хван нар хөрөнгө оруулалтын асуудлаар иргэний нэхэмжлэл гарган заргалдаж байжээ. 

 

Сэжигтэн Ён Жи Хү

a


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.