Э.Бат-Үүл: Орост янаг хайртай болсон урвагч новшнуудын хувь багассаар байгаа...


Э.Бат-Үүл: Орост янаг хайртай болсон урвагч новшнуудын хувь багассаар байгаа...

 

Монгол Улсын баатар, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл Зөвлөлт, Оросын эсрэг үзэлтэй нэгэн. Үүнтэй холбоотой байр сууриа тэрээр нийгмийн сүлжээн дэхь хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

 

Тодруулбал тэрээр:

"Мөн аймаар юм болж байна даа.Тэр жил,хятадууд адууны тойлгойг амьдаар тасдаж байгааг харсан монголчууд маань шоконд орж байсан бол өнөөдөр Оросын цэргүүд хүний толгойг амьдаар нь тасдан интэрнэтэд тавиад дэлхийг шоконд оруулж байна.Дэндүү аймшигтай бичлэг учраас мэдээллийн байгууллагууд видео бичлэгийг нь харуулж чадахгүй байна гэнэ.

Хагас минутын видео бичлэг дээр Украйн цэргийн толгойг амьдаар нь таслаж байгаа агшин гарах бөгөөд амь тавьж байгаа цэрэг нь "амь өршөөгөөч!" хэмээн гуйж орилсоор үхжээ.Энэ видеог харуулсан явдалтай холбогдуулан мөнөөх,нохойн гөлөгний толгойг амьдаар тасдаж байсан неонацист Алексей Мальчиков хэмээх орос цэрэг "дахин ийм зүйлийг харуулсаар байх болно!"гэж,толгойг тасдаж буй нөхдөөрөө бахдан жиргэжээ!

 

Украйнчуудыг айлгах санаатай юм байх,гэтэл эсрэгээрээ Украйн дайчид улам хилгэнэн догширч байгаа аж.Путин ч Гаагын шүүх дээр олзны цэргийн толгойг амьдаар нь тасдан хөнөөсөн хэрэгт өчиг өгөх болж байна даа!Ийм гэмт хэрэг ганц биш аж!

 

Орос цэрэг лалын алан хядагч шиг галзуурна гэж зүүдэнд орж явсангүй!

Гэхдээ,бас ийм болсон орос цэргүүд нэгэн цагт Монголд орж ирээд "Та нар Чингис гээд томроод байдаг билүү?!" хэмээн тавлаж яргалал үйлдэж байсан түүхтэйг санав.Бүү март!

 

...20-р зууны Монголын түүхийн ер бусын хачин жигтэй сод үзэгдэл бол Зөвлөлт Орос Улс,нэг үеийн монголчуудыг аймшигтайгаар хүчирхийлэн,түм буман монголчуудын амь насыг хөнөөн,соёлыг нь шатаан,өмч хөрөнгийг нь булааж дээрэмдэн насны зовлонд унагасан хирнээ,тэдний хойч үеийг нь өөртөө үлэмж янаг хайртай,зулгуйдан бишрэгчид болтол нь тархийг нь угаасан явдал юм.

Нэг үеийг нь түүхэнд нь байгаагүйгээр  аймшигтайгаар хүчирхийлэхэд,хойч үе нь тэдэнд янаг хайраар хариу барьсан ийм бузар түүх дэлхийд ховор бөлгөө! 

 

Зөвлөлт Орост янаг хайртай болсон урвагч новшнуудын хувь багассаар байгаа боловч,ямар чиг байсан 20-30 хувьтай үлдсэн буйг Путины дайн харууллаа! Тэр үлдэгсдийг "Путины бясаанууд" гэх бөлгөө!" гэсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.