Нүүрсний гэх хэргийн улмаас гадагшаа шилжүүлсэн мөнгөнөөс $2 сая гаруйг нь улсад төвлөрүүлжээ


Нүүрсний гэх хэргийн улмаас гадагшаа шилжүүлсэн мөнгөнөөс $2 сая гаруйг нь улсад төвлөрүүлжээ
Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.

Шалгалтын ажиллагааны хүрээнд АНУ руу 5.3 сая ам.доллар, БНСУ руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байна. Үүнээс хоёр сая гаруй ам.долларыг улсдаа оруулжээ.

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлэв. 

Ташрамд дурдахад, Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, ХННХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.