ОХУ-д исгэмэл ундаанд хордсон 30 орчим хүн нас баржээ


ОХУ-д исгэмэл ундаанд хордсон 30 орчим хүн нас баржээ

 

ОХУ-д исгэмэл ундаанд хордон хүн олноор амиа алдсан хэрэг гарчээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, "Мистер сидр" гэх согтууруулах үйлчилгээ багатай исгэмэл ундаа хэрэглэсэн хүмүүс олноор хордсон байна. 

 

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хуурамч "Мистер сидр" согтууруулах ундааны улмаас 90 хүн хордож, үүнээс 29 нь амиа алджээ. Хордсон хүмүүсийн дунд өсвөр насны дөрвөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй нэг байсан гэнэ. 

 

Эдгээр хүмүүс бүгд "Мистер сидр" хэмээх согтууруулах ундаа уусан байжээ. Самар мужид үйлдвэрлэгддэг энэ бүтээгдэхүүн нь 4,5 хувийн хатуулагтай, исгэмэл ундаа аж. "Сидр" гэж нэрлэгддэг энэ согтууруулах ундааг алим, зарим тохиолдолд лийр исгэн гарган авдаг байна. Харин олон хүний аминд хүрсэн "Мистер сидр" ундаа нь жимсийг өөрөөр нь исгэлгүй, харин спирт хольсон байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/550055

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.