Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живж амиа алджээ


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живж амиа алджээ

 

Гурван хүн Улиастай голыг явганаар гаталж байгаад нэг нь осолдож, амиа алджээ. 

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албанд зургадугаар сарын 30-ны 13:36 цагт өгсөн байна. 

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км зам туулан 14:30 цагт очиж, Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд мөн өдрийн 15:10 цагт Улиастай голоос цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.