-Та бүхэн хичээлийн анхны жилийн элсэлтээ авч байна. Хичээлийн шинэ жилийн анхны гараагаа ямар хөтөлбөртэйгээр эхлүүлж байна вэ?
-Манай сургууль 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбарт үүд хаалгаа нээн, эцэг, эхчүүд, суралцагчдаа хүлээн авч байна. Манай сургууль “Тулгын гурван чулуу” хөтөлбөрийг санал болгодгоороо онцлогтой. Үүнд Үндэсний цөм хөтөлбөртэй интеграцчилсан кембриджийн, Мэдээлэл технологи, роботын, Язгуур өв соёлын хөтөлбөр гэсэн гурван үндсэн хөтөлбөрийг шавь нартаа санал болгож байна.
-“Тулгын гурван чулуу” хөтөлбөрөө тус бүрд нь тодруулбал...?
- Үндэсний цөм хөтөлбөртэй интеграцчилсан кембриджийн хөтөлбөрийн хүрээнд үндэсний цөм хөтөлбөр дээр бүх хичээлээ орно. Үүнээс гадна кембриджийн хөтөлбөрийн санал болгодог 10 төрлийн хичээлээс тавыг нь сонгон авч, интеграцчилж заана. Энэ нь англи хэлийг хоёр дахь хэлээр үзэх, шинжлэх ухааны хичээл, математик англи хэл дээр заах, дэлхий нийтийн чиг хандлага, компьютингийн хичээлийг санал болгоно. Үүнээс гадна Кембриджийн хөтөлбөр маш олон гадаад хэлийг санал болгодог. Үүнээс бид хятад хэлийг сонгон заана. Хүүхдүүд маань үндэсний цөм хөтөлбөрөөс гадна англи, хятад хэлийг хоёр дахь хэлээр, мэдээлэл технологийн хичээл, математик англи хэл дээр, дэлхий нийтийн чиг хандлага, шинжлэх ухааны хичээл гээд зургаан төрлийн хичээлийг үзэж судална.
Мэдээлэл технологи, роботын хөтөлбөрөөр дээр дурдсан Кембриджийн хөтөлбөрийн компьютинг болон англи хэлний хичээлтэй нягт интеграцчилагдсан. ШУТИС-ийн монгол эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн роботын хичээлийг заана. Мэдээлэл технологийн хичээл дээр хүүхдүүд зөвхөн программ, аппликейшн хийх тухай биш технологийн шинжлэх ухааны анхны цагаан толгойг судална.
Өнөөдөр хүүхдүүд төрөлх хэл, англи хэл, мэдээлэл технологийн цагаан толгойг сурна. Мэдээлэл технологи роботын цагаан толгойгоор хиймэл оюун ухаан дээр суурилсан чадварыг эзэмшинэ. Мэдээлэл технологийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцсанаар хүүхэд дижитал ертөнцөд хиймэл оюун ухаан дээр гүйцэтгэгч биш программ бичих, ажиллуулах бүх төрлийн технолгийг эзэмшинэ.
Язгуур өв соёлын хөтөлбөрөөр монгол хүний эрхэмлэх өв гэж юу байх монгол хүн ямар язгуур өв соёлтой байх вэ гэдгийг музейн боловсролоор дамжуулан заана. Язгуур өв соёлтой холбоотойгоор хүүхдүүд ямар дугуйланд суралцах нь өөрсдийнх нь сонголт. Үндэсний өв соёлоороо хөөмий, биелгээ, бүжгийн дугуйланд явж болно. Кембриджийн хөтөлбөрийн дагуу судлагдахуунуудын клубууд хамрагдана гээд өөрсдөө сонголтоороо, үнэ төлбөргүй хамрагдана.
-Англи хэлийг хоёр дахь хэлээр хуульчиллаа. Англи хэлийг ямар түвшинд заах вэ?
-Кембриджийн хөтөлбөрт англи хэлийг эх хэлээр судлах уу, хоёр дахь хэлээр судлах уу гэдэг сонголт олгодог. Манай улс англи хэлийг хоёр дахь хэлээр заахаар хуульчилсантай уялдуулан бид англи хэлийг хоёр дахь хэлээр судлахаар сонгосон. Өнөөдөр дэлхий нийтийн боловсролын, мэдээлэл харилцаа болон технологийн хэл англи хэл боллоо. Тиймээс хүүхдүүд англи хэлтэй байснаар давуу талаа олж авах бүрэн боломжтой. Манай сургуулийн хувьд монгол хүүхдийн монгол дархлааг алдагдуулахгүй, дэлхий нийтийн боловсролын чиг хандлага, инновацаас хол байлгахгүй зорилгоор англи хэлийг хоёр дахь хэлээр заана. Манай сургуулийг сонгосон таны хүүхэд зургаан настайгаасаа эхлэн англи хэл дээр таван хэлний чадварыг эзэмших эхний суурь зөв танигдана.
-Нөгөөтэйгүүр англи хэлийг нэгдүгээр ангиас зааснаар үндэсний дархлаа алдагдана гэсэн маргаан өрнөлөө. Та олон жил Кембриджийн хөтөлбөрийг заасан багшийн хувьд энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Олон жилийн турш хувийн сургуулиудад англи хэлийг зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдүүдэд заасан багш хүний туршлагаас харахад багаасаа англи хэл үзсэн хүүхэд хос хэл дээр суралцах, хос хэлээр сэтгэх чадварыг сурдаг. Монгол хүний хувьд үндэсний дархлааг алдагдуулахгүй байхад хичээл хоорондын интеграц, тухайн хичээлийг зааж байгаа арга зүй хамгийн чухал. Зөв арга зүйгээр англи хэлийг заахаар хүүхдүүдийн маань үндэсний дархлаа алдагдахгүй хос хэл дээр мэдлэг олж авах, боловсрол эзэмшин бүрэн дүүрэн боломжтой.
-Ямар ур чадвартай багш нараар багаа бүрдүүлж байна вэ?
-Манай багш нар 5-25 жил боловсролын салбарт үр дүнтэй ажиллаж байгаа хамт олон. Сургуулийн маань гурван тулгуурт хөтөлбөрийг заах үндэсний цөм болон кембриджийн хөтөлбөрийг заах ур чадварыг өндөр эзэмшсэн, хос хэл дээр хичээл заах ур чадвартай, Кембриджийн хөтөлбөрөөр шавь нартаа хичээлээ зааж, олон улсын шалгалтад бэлтгэж, тухайн хичээлүүдээрээ олон улсын түвшинд шалгуулж, өндөр оноо авахуулж байсан туршлагатай багш нартай. Бага ангийн багш нарын тухайд боловсролын салбарт олон жил ажилласан, зургаан настнуудтай ажиллаж байсан, математикийн сонгон хичээллүүлж байсан туршлага, чадвартай. Бага боловсролын багш нар маань Кембриджийн хөтөлбөрийг хөрвүүлж орж ирж байна.
Бид сургалтын зөв арга зүйгээр хүүхдүүдээ сургаж, хамгийн эерэг, зөв хандлагатай хүүхдүүдийг бэлтгэн гаргана.
“Шинэ санаа иннова”
Хаяг: Хан-Уул дүүрэг, Нүхтийн ам, “Нүхт виллаж” хотхон
Фэйс хаяг: New Idea Innovation school
Утас: 8801 3669
Сэтгэгдэл