Допинг илэрсэн гэх бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ


Допинг илэрсэн гэх бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ 
Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхүүдөөс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс илэрсэн тухай Бөхийн салбар комисс өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв.

 

Допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг баталгаажуулж байж зарлана гэж байсан юм.

Харин "Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн Бөхийн салбар комиссоос мэдээллээ.

Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.