Шавж устгагчийн дүрээр дээрэм хийдэг этгээдийг үйлдэл дээр нь барьжээ


 

Шавж устгал хийх нэрээр айлын гэрт нэвтэрч, тухайн айлд олон хүн байвал зориулалтын саванд хийсэн усаа цацаад гардаг, харин гэртээ ганцаараа байгаа хүнийг барьж яваа шанагаараа цохиж ухаан алдуулан үнэ хүрэх эд зүйлсийг дээрэмддэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Тэрээр ХУД-ийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны айлд дээрх аргаар нэвтэрч гэрийн эзнийг нь ухаан алдуулан хүлж, үнэт эд зүйлсийг нь дээрэмдэх гэж байхад нь үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн этгээд М нь 22 настай, эрхэлсэн ажилгүй, гэмт хэргийг урьдчилан төлөвлөн үйлдсэн бөгөөд гурав дахь үйлдэл дээрээ баригджээ. 

Иймд мэргэжлийн хяналтын байцаагч байна, СӨХ-оос явж байна, халдваргүйжүүлэлтийн ажилтан байна, ариутгал хийнэ гэх мэтчилэн ганц нэгээрээ явж буй сэжиг бүхий этгээд байвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.