Хятадын экспорт зургаан сар дараалан буурчээ


Хятадын экспорт зургаан сар дараалан буурчээ

 

Аравдугаар сард Хятадын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар буурч, 274.83 тэрбум ам.доллар болсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Есдүгээр сард дээрх үзүүлэлт 6.2 хувиар буурсан байна. Хилийн чанадад эрэлт сул байгаатай холбоотойгоор Хятадын экспорт зургаан сар дараалан буурчээ.

 

Шинжээчдийн хувьд 4,8 хувиар буурна гэж таамаглаж байсан импортын хэмжээ өнгөрсөн 10 дугаар сард 3 хувиар өсөж, 218.3 тэрбум ам.долларт хүрлээ. Харин есдүгээр сард импорт 6.2 хувиар буурсан юм. Хятадын импорт өнгөрсөн хоёрдугаар сараас хойш анх удаагаа өссөн нь эрх баригчдын авч буй эдийн засгийг дэмжих арга хэмжээний үр дүнд дотоодын хэрэглээ өссөнийг харууллаа.  Аравдугаар сард БНХАУ-ын гадаад худалдааны эерэг тэнцэл 56.53 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.35 тэрбум ам. доллароор буурчээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.