“Өмгөөлөгч-Танд тусалъя” эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа


 

 

“Өмгөөлөгч-Танд тусалъя” эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан "Өмгөөлөгч-Танд тусалъя” эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай. Удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран шинэчилсэн хууль тогтоомжийг иргэдэд нээлттэй сурталчлах, иргэдийг хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зэрэг бусад хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үе шаттай өгч, ажилладаг.

Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөгт тус дүүргийн 1, 2, 3, 11 дүгээр хорооны нийт 20 гаруй иргэд оролцож, мэдээ, мэдээлэл нээлттэй авлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн хэлтэс



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.