Их хэмжээний валют авч явсан монгол иргэнийг ОХУ-д саатуулжээ


 

ОХУ-ын Новрсибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар тээш чемодандаа их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг гаалийнхан саатуулсан байна. Бээжингээс нисч очсон түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206,6 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлсэн байна. 

Гаалийн албаныхан монгол иргэнд их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж, 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан хадгалсан байна. 

ОХУ-д 2013 оны зургадугаар сарын 30-нд "ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж байх болсон юм байна. гэж life.ru сайт мэдээллээ. 
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.