Гангийн үнэ өндөр түвшинд байгаа тул Хятадын үйлдвэрүүд захиалга ихтэй байгаа гэнэ. Он гарсаар тус улсын гангийн экспорт хурдтай нэмэгдэж, зарим үйлдвэрүүд олон улсаас их хэмжээний захиалга авч байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл энэ оны эхний 11 сард Хятад 82 сая 660 мянган тонн ган экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 35.6 хувь, 2019 оноос 37.86 хувь нэмэгджээ. Хятадын гангийн үйлдвэрүүд хүчин чадал ихтэй тул гангийн экспорт цаашид өсөн нэмэгдэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Г.Бямба
Sonin.mn
Сэтгэгдэл