Лалын шашинтнууд яагаад гахайн мах иддэггүй юм, гэсэн мөртлөө жишээ нь яахаараа тахианы юмуу үхрийн мах иддэг юм бэ? хэмээн олон хүн байнга асуудаг. Ер нь лалын шашинтнууд гахайг яагаад "балиар амьтан” гэж үздэг вэ? Зарим хүн үүнийг шашны "хоцрогдол” хэмээн тайлбарлаж болох ч, үнэндээ гахайн мах идэхийг хориглодог нь зарим байж болох шалтгаантай.
1.Гахай нь юу л бол юу хамаагүй иддэг, түүний дотор өөрийн ялгадсыг иднэ. Энэ амьтан ялгадсаа иддэг нь гахайн сүрэгт элдэв өвчин бусад амьтныхаас илүү хурдан тардаг гэсэн үг юм. Дашрамд дурдахад, гахай нь бусад бүх амьтныг бодвол хорт хавдраар хавьгүй их өвчилдөг гэж олон хүн тайлбарладаг. Үүнээс гадна, үхэлд хүргэх аюултай олон өвчин тээгч болох янз бүрийн бактери, шавьж гахайн ялгадасанд түргэн "цуглардгийг” мартаж болохгүй. Бас гахай өөрийн шээсийг ч ууж чадна!
2. Гахайн мах нь бусад амьтны махыг бодвол элдэв хорыг түргэн шингээдэг байна. Энэ хор нь гахайн махыг маш аюултай болгодог. Ялангуяа аливаа халдварт өвчин умард өргөргийн орнуудыг бодвол халуун орнуудад хавьгүй түргэн тархдаг.
3. Гахай хөлөрдөггүй. Энэ нь аюултай хорт бодисууд агуулдаг түүний хөлс биед үлдэж, маханд шингэдэг гэсэн үг юм. Уг амьтан яагаад хорт хавдраар тэгтлээ байнга өвчилдгийн нэг шалтгаан нь энэ байж болох талтай.
4. Гахай нь өөрөө энэ бүхнийг огт тоохгүй! Гахайн маханд байдаг бөгөөд биднийг алж мэдэх хор гахайн биенд огт нөлөөлдөггүй (хэрвээ хорт хавдрыг тооцохгүй бол шүү дээ). Учир юу гэвэл, энэ амьтан маш тэсвэртэй. Хувьсал нь түүнийг ийм тэсвэртэй болгосон бөгөөд жишээ нь хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихин гэдэг хорын нэг тунг жишээ нь гахай хялбархан тэсвэрлэж гардаг.
5.Могойноос хамгаалахад гахайг ашигладаг. Өмнөд нутгийн орнуудын фермийн эзэд зөвхөн махыг нь идэхийн тулд төдийгүй, фермийн бусад амьтныг могойноос хамгаалахын тулд гахай үржүүлэх нь олонтаа. Могой хэзээ ч гахайнд халддаггүй. Яагаад гэвэл, могойн хор гахайны хувьд их аюултай биш.
6.Үхсэн гахайны махыг бактери, шавьж болон авгалдай бусад үхсэн ямар ч амьтны махыг бодвол хавьгүй хурдан иддэг.
7. Гахайн мах үнэхээр "балиар”. Гахайн махыг бүх аюултай бактери, шимэгч болон микробгүй болгон боловсруулах нийтээр мөрддөг ямар ч температур гэж байдаггүй. Тэгвэл гахайн маханд нугасгүй та яагаад одоо болтол үхдэггүй билээ? Хүний дархлаа бол бидний боддогоос хавьгүй их хүчтэй юм. Гэвч нас явахын хэрээр дархлааны чадвар болон боломж мууддагийг санаарай.
8.Гахайн мах үхрийн махыг бодвол дөрөв дахин их өөхтэй. Ийм махыг хэтэрхий их идэх нь эрт орой нэгэн цагт зүрхний элдэв өвчинд хүргэнэ. Энэ нь хамгийн наад захын зүйл.
9. Гахайн мах 4 цагаас илүү хугацаагаар шингэдэг. Бусад ямар ч мах ходоодоор хавьгүй хурдан "дамжин өнгөрдөг”.
10. Гахай хүний хувьд үхэлд хүргэх 30 орчим өвчнийг тэсвэрлэж чаддаг. Ингэхдээ гахай эдгээр өвчнөөр өвчилдөггүй, харин тээгч болдог.
11.Гахайн мах олон архаг өвчнийг сэдрээдэг нь аль эрт тодорхой болсон юм. Эдгээрийн дотор, ревматизм, артрит, гэдэсний хижиг, гастрит, шарх, менингит өвчин ордог. Тэгэхээр гахайн мах худалдаж авмаар байна уу? Үхрийн юмуу шувууны мах идвэл дээр биш үү?
Сэтгэгдэл