Улсын хэмжээнд нийт долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарчээ.Тодруулбал, Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ өвчин гараад байна.
Мөн Говьсүмбэр, Төв аймагт шүлхий өвчний тархалт их байгаа аж. Түүнчлэн өвчний улмаас 5800 гаруй малыг устгасан бөгөөд Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээр тогтоогоод байгаа аж.
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл