Их Британийн ачааны онгоц Йемений усан хилд живжээ


Хутигийн зэвсэгт хүчний пуужингийн дайралтад өртсөн Их Британийн ачааны "Рубимар" усан онгоц хүчтэй салхи шуурганы улмаас Йемений далайн эргийн ойролцоо живсэн гэж энэ сарын 2-ны өдөр Йемений засгийн газар мэдээлэв. 

Йемений албаны талын Саба мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ачааны хөлөг онгоц тухайн нутгийн цагаар 1-ний шөнө живснийг Йемений засгийн газар нотоллоо. Хэдэн арван мянган тонн бордоо тээвэрлэж явсан уг онгоц живсэн нь ойр орчмын далайн бүсэд байгаль орчны ноцтой гамшиг авчирч болзошгүй гэж Йемений засгийн газар анхааруулжээ. 

Хоёрдугаар сарын 18-нд Хутигийн зэвсэгт хүчин Адены буланд аялж байсан "Рубимар" усан онгоц уруу пуужингаар довтолж, хөлөг онгоц ноцтой эвдэрснээр багийнхан онгоцоо орхиж явжээ. "Рубимар" ачааны хөлөг онгоц халдлагад өртөх үеэр 41 мянга гаруй тонн бордоо тээвэрлэж явж байсан бөгөөд онгоцны түлш асгарч, далайд 30 орчим километрын тост бүс үүсгэсэн гэж АНУ-ын Төв командлал хоёрдугаар сарын 24-нд мэдэгдэл хийхдээ цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: cri.cn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.