С.Баяр “ХӨШИГНИЙ ЦААНА” байна


С.Баяр “ХӨШИГНИЙ ЦААНА” байна

 

-МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг хаан мэт аяглаж, мандаж явахад нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийгөө улс төрөөс явсан гэх ч үнэндээ “хөшигний цаана” байна-


УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхсөн энэ цагт төрийн өндөр албан тушаал хашиж, улсын бодлого тодорхойлж явсан улстөрчдийг хаана, юу хийж байгааг мэдэхийг хүссэн, сонирхсон олон хүн бий. Ялангуяа Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж гэх мэт өөрсдийгөө улс төрөөс явсан, үйл явдлаас хөндийрсөн гэж тодорхойлдог эрх баригч намын ахмад улстөрчдийн үйл хөдлөл, “улс төр” хэрхэн хөвөрч байгаа нь ямагт анхаарлын төвд байдаг нь нууц биш юм.

Тэгвэл МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг мандаж, “хаан” мэт аяглаж явахад нь Засгийн газрыг нь толгойлж, Ерөнхий сайдаар ажиллаж явсан С.Баяр хаана явна вэ гэх асуултад хариулах гээд үзье. Хэдийгээр Санжийн Баяр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн ч тэр Монголын улс төрөөс яваагүй, холдоогүй гэдэг нь хэнд ч тодорхой харагдаж байгаа билээ.

Тэрбээр “Улс төрд орох, УИХ-ын гишүүн болж үзэх нь амьдын жаргал гэж боддог. Бодсоор тэр нь "параной" хэмжээнд хүрдгийн нэг жишээ энэ биз. Хийх ёстой номоор нь хийвэл улс төр бол дурлаад байхаар гоё ажил биш. Би хийж чадахаа хийсэн, "баяртай" гээд явсан” гэжээ.

Түүнчлэн “Одоо жирийн иргэн болоод жаргаж байна. Дураараа жиргэж байна, тэнэж байна. Номоо бичиж байна, залуустай хамт нэвтрүүлэг хийж байна. Сонгууль, улс төр гэх мэт асуудлаас хол байх үүднээс "Баяртай үдэш" нэвтрүүлгээ би гуравдугаар сараас намар хүртэл зогсоосон" хэмээн өчигдөрхөн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Гэхдээ яг үнэндээ Ерөнхий сайд асан С.Баяр улс төрөөс “яваагүй”, баяртай ч гэж хэлээгүй. Зөвхөн өөрийгөө халхавчилж, урдуураа хөшиг татсан төдий гэж зарим нэг нь ярьж байна. Тэгээд ч түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын “захыг мушгиж” суугаа гэдгийг мартаж болохгүй. Н.Номтойбаярын хувьд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн хоёр жижиг намын нэгдэл “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж оролцох нь нэгэнт тодорхой болсон. Эндээс харахад, Санжийн Баяр улс төрд “баяртай” гэж хэлээгүй, “Хөшигний цаана” байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.