Х.Нямбаатар: Утаанд хордсон 10 талийгаачийн ар гэрийнхэнд буцалтгүй тусламж олгосон...


Х.Нямбаатар: Утаанд хордсон 10 талийгаачийн ар гэрийнхэнд буцалтгүй тусламж олгосон...

 

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Би утаанд хордож нас барсан 10 хүний ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь Сонгино Хайрхан дүүргийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж олгосон. Ар гэрийнхэн нь ийм л зүйл ярьж байна. Уг шалтгаан нь архидалттай холбоотой. Ийм учраас хууль тогтоомжийг шинэчилж, албадан эмчлэх төвүүдийг байгуулж өгөөч, архидан согтууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлээч ээ л гэж хүссэн. Мөн утаа мэдрэгчтэй холбоотой асуудал дээр хуулийн байгууллагууд ажилласан байна. Яндангийн хаалтыг бүхэлд нь түлхсэн гэдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Удахгүй шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтооно" гэв.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.