ЗГ: Талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны түлхүүрийг нь өнөөдөр гардуулна


 

ЗГ: Талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны түлхүүрийг нь өнөөдөр гардуулна

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амалсан. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн эхнэрт ийнхүү амалсан юм. 

Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцных нь түлхүүрийг ар гэрийнхэнд нь гардуулна.

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээс талийгаачийн ар гэрийнхэнд түлхүүр гардуулах ёслол хэлэлцэх асуудлын дөрөвт байгаа юм. 

Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Улмаар 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.