УИХ-ын гишүүн О.Дамба-Очир амиа алдсан13 настай охины ар гэрийнхэнд худал хэлжээ


УИХ-ын гишүүн О.Дамба-Очир амиа алдсан13 настай охины ар гэрийнхэнд худал хэлжээ"Очир” төвийн зочид буудлын өрөөнд бусдад хүчирхийлүүлж, архиар угжуулж уушиг нь дүүрсэн байдалтайгаар амь насаа алдсан 13 настай охины ар гэрийнхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир худал хэлжээ.

Гишүүний хувьд талийгаач охины ар гэрийнхэнтэй  2017 оны 11-р сарын 13-ны өдөр С1 телевизээр гарсан "Цензургүй яриа” нэврүүлгээс хойш уулзах хүсэлтийг өөрийн туслах болон зөвлөхөөр дамжуулан гурван ч удаа тавьж, хоёр удаа өөрийн биеэр уулзсан байна. Уулзалтын үеэр талийгаачийн ар гэрийнхэнд хандаж  "Очир” төв буудлын нууц эзнийг Д.Дамба-Очир гэж олон нийт хардаж байгаа нь эрхэм гишүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай тайлбарлажээ. Тиймээс хэргийг шударга шүүхээр шийдэгдтэл ар гэрийнхэнд тусална, хэрэг үйлдэгдсэн "Очир” төв буудлыг өөрийнх нь "Очир” ХХК-тай ижил нэрээр улсын бүртгэлд байгааг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоохын тулд холбогдох байгууллагуудад хандана хэмээжээ. Гэсэн ч уулзалтаас хойш дахин холбогдоогүй 3 сар өнгөрсөн. Цөхөрсөн ар гэрийнхэн 2 сар орчим нүдээ чилтэл харуулдаж утас дуугарахыг манасан ч хариу огт ирээгүй байна.

Аймшигт хэргийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 19-20 насны гурван этгээд үйлдсэнийг мөрдөн байцаалтаар тогтоосон ч, хоёрыг нь цагдан хорьж нэг нь өнөөдрийг хүртэл хийсэн хэргээ хүлээхгүй байгаа аж.  Тэд талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа уулзаагүйгээс гадна оршуулгын зардал ч өгөөгүй байна.

Талийгаач  охины аав Т.Лхагвасүрэн "Цензургүй яриа "нэвтрүүлэгт оролцох үеэр "Очир төв "буудал гишүүн Д.Дамба-Очирынх гэл үү "хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн нь эрхэм гишүүн талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтийн үндэс байв. Ярилцлага олон нийтийн анхаарлыг татахын хэрээр гишүүний нэр хүнд нийгэмд сөргөөр ойлгогдож байсан учир Д.Дамба-Очир гишүүн өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан "13 настай охины амиа алдсан "Очир төв” нэртэй буудал манай компанид ямар ч хамаагүй. Гарсан хэргийг надтай холбон бичиж байгаа хувь хүн, вэб сайтуудад мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье. Сүүлийн үед нийгмийг цочроож байгаа хүчингийн хэргүүд хэрээс хэтэрлээ. Хуулиа чангатгаж бяцхан үрсээ хамгаалах нь гишүүд бидний үүрэг” гэсэн залруулга нийтэлж, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд "Залруулга хүсэх тухай "албан тоотыг илгээжээ.

УИХ-ын гишүүн О.Дамба-Очир амиа алдсан13 настай охины ар гэрийнхэнд худал хэлжээ

Дээрхи хүсэлтийн хариуд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа " … талийгаач охины амь үрэгдсэн "Очир төв буудал таных биш гэдгээ батлаад ирвэл би "Очир төв "буудал гишүүн Дамба-Очирынх гэлүү "гэж асуусанаа залруулахад бэлэн. Ер нь эрхэм гишүүн Цензургүй ярианд нэг орвол болох уу.. Лүнгийн замаас эхлүүлээд асуух юм бас байнаа байна… гэсэн аж.

Уг асуудлаас хойш оны өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг хавтаст хэрэгтэй танилцмаар байгаагаа прокурорын байгууллагад илэрхийлсэн тухай бичигдэж эхлэв. Гэвч тухайн гэмт хэргийг хариуцсан мөрдөгч Д.Агар хуулийн дагуу арга хэмжээ авна хэмээж хэргийг өгөөгүй аж.

Талийгаач охины хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа өмгөөлж байгаа бөгөөд хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь олон нийтийн  анхаарлыг татаж байхад аймшигт зовнилын тарчлаан дунд нас барсан бяцхан охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд тусална хэмээн амласан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир амлалтаа мартсан аж.

УИХ-ын гишүүн О.Дамба-Очир амиа алдсан13 настай охины ар гэрийнхэнд худал хэлжээ

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.