Н.Алтанхуягийг улсын нууц задруулсан гэв


Н.Алтанхуягийг улсын нууц задруулсан гэвӨнгөрсөн баасан гарагт "Уламжлалт тусгаар тогтнол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн З.Дүүрэнбилэг, Д.Цогт-Очир нар ТЕГ, УПЕГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Тус холбооноос Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2014 оны зургаадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж буйгаагаа мэдэгдлээ. Мөн түүнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг 2013 онд АТГ-аас шалгаж эхлэхэд тухайн үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг татан авч хэрэгсэхгүй болгосныг олон нийтэд тайлбарлах тухай УПЕГ-ын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.

Энэ талаар УЗ-ийн гишүүн З.Дүүрэнбилэг "ТЕГ-ын үйл ажиллагааг улс төржүүлж, олон нийтэд задруулж болохгүй. Энэ асуудалд тагнуулын ажилтнууд шүүмжлэлтэй хандаж байна. Хуучин албан тушаал, авлигатай холбоотой гэмт хэргийг ТЕГ шалгадаг байсныг задлаад ЦЕГ, АТГ гэх хоёр байгууллага байгуулагдсан. Энэ хоёр байгууллагын дунд ял завших, хариуцлагаас мултрах байдал бий боллоо. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүнд Монголын хууль үйлчлэхгүй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.