М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ


М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ

 

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Спортын арбитрын шүүх хурал болж, түүний барилдах эрхийг сэргээх үндэслэлгүй, допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзэн, шууд хүлээн зөвшөөрөх, эсвэл хаанаас, хэнээс допинг авч хэрэглэснээ мэдэгдэж, хамтран ажиллах хоёр сонголтыг санал болгосон билээ. 

Тэгвэл М.Бадарч өчигдөр 17 цагт хариугаа өгсөн байна. Тодруулбал нэрээ нууцалсан гэрч "2023 оны есдүгээр сар хүртэл Турк улсаас биеийн эрч хүч сэргээх, метанолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн 2-оор дөрвөн таблетка ууж хэрэглэсэн. Энэ хугацаанд бэлтгэлийн явцад панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж бодож байна. Иймд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдэх зорилгоор, өөрийн хүсэлтээр гэрчээр оролцмоор байна" гэсэн юм. Гэвч Спортын арбитр үүнийг нотлогдохгүй байна гэж үзэн, улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.