Анжелина Жоли нөхрөөсөө салсан ч үнэт эдлэлүүдээсээ “салахгүй”


Энэ сарын 19-д нөхөр Брэд Питтээс салах өргөдөл Анжелина Жоли "үнэт зүйлсээ” өөрийн нэр дээр үлдээх тухай асуудлыг хавсаргасан байжээ. Тухайлбал 12 жилийн хайр дурлалын бэлэгдэл болгож Брэд үзэсгэлэнт гэргийдээ бэлэглэсэн 250 мянган долларын үнэтэй Роберт Прокопын очир эрдэнийн шигтгээтэй бөгжийг өөртөө авах хүсэлтэй аж.

16 каратын үнэт чулуугаар чимэглэж жил гаруйн хугацаанд Брэдийн санаа оноогоор бүтсэн уг бөгж Анжелинагийн савхан хуруунд төгс зохицож байна гэж Роберт Прокоп тухайн үедээ хэлж байсан юм. Хуримын бөгжнөөс гадна цөөнгүй тооны үнэт эдлэлийг авах  хүсэлтэй гэв.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.