Эрчим хүчний үндэсний хорооны үрэлгэн төсвөөс болж С.Цэнгүүн тус хорооноос гарахаа мэдэгдлээ


Эрчим хүчний үндэсний хорооны үрэлгэн төсвөөс болж С.Цэнгүүн тус хорооноос гарахаа мэдэгдлээ

 

Засгийн газраас эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Уг хороонд УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэх С.Цэнгүүн орж ажилласан бөгөөд үндэсний хорооноос төлөвлөсөн зургаан ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж ажиллаж байсан юм.

Тэгвэл тэрбээр уг хорооноос гарахаа мэдэгджээ. 

Тэрбээр уг мэдэгдэлдээ “Өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ний өдөр Төсвийн ажлын хэсгийн хурлын үед 2025 оны төсөвт найман тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байгааг олж мэдээд цочирдон хүлээн авлаа.

Миний хувьд улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээс хойш эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд мэдээлэл дутмаг байсан тул хорооны ажлын албанаас би дараагийн төлөвлөгөөт ажлуудаа даруй эхлүүлэхийг мөн хорооны гишүүдэд нээлттэй мэдээлэл өгөхийг шаардаж байв. Уг төсөв өндөр дүнгээр батлагдсан ч, эс батлагдсан ч энэхүү хариуцлагагүй сэжигтэй үйлдлээс шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа би үүгээр мэдэгдэж байна” гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.