Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХААИС-тай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой, жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулсан байна.
Төслийн удирдагч, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардлагатай байна. Монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн 10 загварыг төлөвлөснөөс 8-ыг нь сонгон, ашиглалтад оруулсан” гэв.
Цаашлаад төсөл хэрэгжүүлэгчид таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж байгааг хэллээ. Монгол орны нөхцөлд зохицсон өвөл, зуны хүлэмжийн жишиг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оныг хүртэлх нийт 36 жилийн цаг уурын тоон мэдээллийг нэгтгэж, дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар, дөрвөн улирлын турш тариалалт хийх боломжийг шийдсэн байна.
Сэтгэгдэл